Ослын бодит байдлыг харуулсан үзүүлэн сургалт болно

Image

- Өнөөдөр болох үйл явдлууд -

Их сургуулиуд кредит харилцан зөвшөөрөх тогтолцоотой болно

10:00 цагт "Оюутан мобилити" монголын их дээд сургуулиуд “Кредит харилцан зөвшөөрөх тогтолцоо” санаачилгыг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурах ёслол болно.
Энэхүү харилцан кредит хүлээн зөвшөөрөх санаачилгыг анхлан хэрэгжүүлж буй Монгол-Германы хамтарсан технологийн их сургууль, Шинэ Монгол технологийн дээд сургууль маргааш уг тогтолцоог хамтран хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурна. 

Цаашдаа энэхүү тогтолцоог бодит амьдралд өргөнөөр хэрэгжүүлэх нь хүн ам, дэд бүтцийн хязгаарлагдмал нөөцтэй манай орны хувьд их дээд сургуулиудын чанарыг сайжруулах зайлшгүй шаардлагатай нийцсэн өндөр ач холбогдолтой санаачилга хэмээн салбар яамны зүгээс үзэж буй юм. Уг үйл ажиллагаа багшийн хөгжлийн ордны 401б тоотод болно.

Холбогдох утас: 8090-7991, 8811-1046

Уран хатгамалчдын улсын III уралдааныг зохион байгуулна

11:00 цагт Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Уран хатгамалчдын улсын III уралдаан зохион байгуулах талаар БСШУСЯ, Соёл урлагийн газар зэрэг холбогдох бүх байгууллагууд хамтран мэдээлэл хийнэ.

Хүүхдүүдэд ослын талаарх үзүүлэн сургалтыг хийнэ

14:00 цагт Зам тээврийн осол ямар шалтгаанаас болж гардаг, хүүхэд болон эцэг, эхчүүдийн буруу үйлдлээс болж ямар аюултай нөхцөл байдал үүсдэг, ослын үед хүний биед ямар гэмтэл, бэртэл учирч болох талаар болон үүнээс хэрхэн урьдчилан сэргийлж, замын хөдөлгөөнд аюулгүй, зөв оролцохыг харуулсан бодит ҮЗҮҮЛЭН СУРГАЛТЫГ 1 дүгээр сургуулийн урд замд нээлттэй зохион байгуулах гэж байна.

Холбогдох утас: 99091210, 99186496

Энхийг сахиулагчид эх орондоо ирнэ

14.00 цагт БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын "UNMISS" энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний VII ээлжийн цэргийн багийн удирдлага, бие бүрэлдэхүүн 4 дүгээр цувраагаар эх орондоо ирж, "Чингис хаан" олон улсын нисэх буудалд газардана. 

Холбогдох утас: 95298223

Нийтлэгдсэн огноо: 2018-09-17 00:00:00