Мэдээ
 
Дотоод мэдээ
 

Монголын Даатгагчдын Холбоо”- ны Бүх гишүүдийн ээлжит хурал болж өнгөрлөө.

Монголын Даатгагчдын Холбоо нь жил бүрийн эхэнд Бүх гишүүдийн хурлаа зохион байгуулж, Ерөнхийлөгч, Удирдах Зөвлөлийн гишүүдээ сонгож, өнгөрөгч жилийнхээ ололт амжилт, алдаа дутгадлаа хэлэлцдэг билээ.

Энэ жил ээлжит хурлаар Холбооны дүрэмд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж, шинээр Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгосон бөгөөд өнгөрсөн оны Холбооны ажлын үзүүлэлт, салбарын цаашдын авч хэрэгжүүлэх стратегийн асуудлуудыг хэлэлцэж төлөвлөлөө.

МДХ-ны нийт жинхэнэ гишүүдээс дүрмийн дагуу 9 байгууллагын Гүйцэтгэх удирдлага Холбооны Удирдах Зөвлөлд сонгогдлоо. Үүнд:

  1. Монгол Даатгал ХХК Гүйцэтгэх захирал Т.Батзул                           
  2. Монре Даатгал ХХК Гүйцэтгэх захирал П.Эрдэнэбаатар                                                     
  3. Номин Даатгал ХХК Гүйцэтгэх захирал И.Галбуян                                                     
  4. Нэйшнл Лайф Даатгал ХХК  Гүйцэтгэх захирал Г.Монголхүү                                           
  5. Практикал Даатгал ХХК Гүйцэтгэх захирал Т.Гантөмөр                          
  6. Тэнгэр Даатгал ХХК Гүйцэтгэх захирал О.Халилов                          
  7. Бодь Даатгал ХХК Гүйцэтгэх захирал Б.Мөнххишиг                          
  8. Соёмбо Даатгал ХХК Гүйцэтгэх захирал Э.Тэмүүжин                          
  9. Мандал Даатгал ХХК Гүйцэтгэх захирал Б.Жавхлан                          
Холбооны гишүүн, байгууллагууд
Зохиогчийн эрх © 2014 www.mia.mn. Бүх эрхийг хуулиар хамгаалсан