Мэдээ
 
Дотоод мэдээ
 

"Монголын Даатгагчдын Холбоо" ТББ-ийн Ерөнхийлөгч асан, УЗ-ийн гишүүн Жандав овогтой Бат-Орших нь тус холбооны идэвхтэй гишүүн бөгөөд анх байгуулагдсан цагаас эхлэн "Монголын Даатгагчдын Холбоо"-ны Удирдах Зөвлөлийн Гишүүнээр ажиллаж, 2013-2015 оны хооронд МДХ-ны Ерөнхийлөгчийн албыг хашин ажилласан бөгөөд Холбоог чадавхижуулах, даатгалын зах зээлийг хөгжүүлэх дунд хугацааны стратеги төлөвлөгөөг санаачлан боловсруулах, төрийн болон төрийн бус байгууллагууд, гадаадын мэргэжлийн холбоод, институттэй харилцан хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөгжүүлэх зэрэг чухал ажлуудыг хийж гүйцэтгэсэн билээ.

            Ж. Бат-Орших нь даатгалын салбарт ажиллаж эхэлсэн 1990 оноос өнөөдрийг хүртэлх 27 жилийн хугацаанд Монгол улсын даатгалын салбарыг тогтвортой хөгжүүлэх, даатгалын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, иргэдийн даатгалын боловсролыг нэмэгдүүлэх, даатгалын компаниудыг чадавхижуулахад өөрийн мэргэжлийн ур чадвар, туршлагаа харамгүй зориулж ирсэн шилдэг мэргэжилтэн юм. Тухайлбал: "Даатгалын тухай хууль", "Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хууль", "Жолоочийн даатгалын тухай хууль" болон бусад холбогдох хууль тогтоомжийг боловсруулах ажлын хэсэгт орж ажиллаж өөрийн үнэтэй санал зөвлөмжийг өгч ажилласан.

Ж. Бат-Орших нь Монголын Даатгагчдын Холбооны УЗ-ийн гишүүнээс гадна Албан Журмын Даатгагчдын Холбооны Удирдах Зөвлөлийн Гишүүн, Монгол Улсын Засгийн Газар, Дэлхийн Банкны хамтарсан "Малын Индексжүүлсэн Даатгал" төслийн Удирдах Зөвлөлийн бүрэлдэхүүнд орон ажиллаж Монгол улсад малын даатгалын тогтолцоог бий болгох үйлсэд өөрийн үнэтэй хувь нэмрээ оруулан ажиллаж байгаа билээ.

Монголын Даатгагчдын Холбооны чадавхийг нэмэгдүүлэх чиглэлээр Японы Ердийн Даатгалын Холбоо, Японы Амьдралын Даатгалын Холбоо, Солонгосын Ердийн Даатгалын Холбоо зэрэг байгууллагуудтай хамтран ажиллах үүд гарцыг нээж даатгалын салбарыг хөгжүүлэхэд харилцан туршлага судлах, мэдээлэл солилцох,  сургалт зохион байгуулах, Монголын даатгалын салбарын мэргэжилтнийг Японы даатгалын сургуулийн мэргэжлийн сургалтанд жил бүр тэтгэлэгтэйгээр хамруулахад онцгой үүрэг гүйцэтгэн ажилласан. 

        Ж. Бат-Орших нь 1975 оноос Монгол Улсын Санхүүгийн салбарт ажиллаж, 1990 оноос Даатгалын салбарт ажиллаж, өөрийн мэдлэг, тэргүүн туршлагаа түгээж ирснийг нь төрөөс өндрөөр үнэлэн "Монгол Улсын Гавьяат Эдийн Засагч"-д цол тэмдгээр шагнуулсанд Нийт салбарын мэргэжлийн Байгууллагуудын өмнөөс баяр хүргэж сайн сайхан бүхнийг хүсье.

Холбооны гишүүн, байгууллагууд
Зохиогчийн эрх © 2014 www.mia.mn. Бүх эрхийг хуулиар хамгаалсан