Мэдээ
 
Дотоод мэдээ
 

 

Монголын Даатгагчдын Холбооны гишүүн “Хаан Даатгал” ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан, Хаан Даатгал ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүн Гөлгөө овогтой Лхагва-Очир нь зуурдаар хорвоогийн мөнх бусыг үзүүлж, гэр бүл, үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсөд, хамт олон, хамтран ажиллагсад, найз нөхөд бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.

Г.Лхагва-Очир нь 1976.11.17-ны өдөр Хөвсгөл аймгийн Хатгал суманд төрж, 1983-1993 онуудад Хөвсгөл аймгийн 10 жилийн дунд сургууль, 1993-1997 онуудад МУИС-ын Эдийн засгийн дээд сургуулийг нягтлан бодогч, эдийн засагч мэргэжлээр, 2010 - 2012 онуудад Их Британи улсын Вурстер хотын Вурстерийн Их Сургуульд Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй төгссөн, Монгол улсын хугацаагүй эрхтэй нягтлан бодогч, Татварын итгэмжлэгдсэн зөвлөх мэргэжлийн зэрэгтэй шилдэг боловсон хүчин байсан юм.

Тэрээр 1997-2000 онд “Эрэл” ХХК- д Нягтлан бодогчоор хөдөлмөрийн гараагаа эхэлж, улмаар 2007 - 2012 онуудад Бороо Гоулд ХХК-д Ахлах нягтлан бодогч, 2012 - 2015 онуудад Саусгоби Сэндс ХХК-д Санхүүгийн хэлтсийн дарга 
2015 - 2017 онуудад Хаан даатгал компанийн Гүйцэтгэх захирал, Хувьцаа эзэмшигч, ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байлаа.

Г.Лхагва-Очир Санхүү Даатгалын салбарын хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад үнэлж баршгүй чухал үүрэг гүйцэтгэсэн шилдэг ажилтан байлаа. Түүний хөдөлмөр, бүтээлийг төр засгаас өндрөөр үнэлж “Санхүүгийн салбарын TOP 10 санхүүч”, “Хөдөлмөрийн хүндэт медал”-иар шагнаж байжээ.

Талийгаачийн улс эх орноо гэсэн сэтгэл, санхүү даатгалын салбарын төлөө зүтгэсэн нөр их хөдөлмөр, шулуун шударга, ажилч хичээнгүй, нөхөрсөг зан чанар бидний сэтгэл зүрхэнд үүрд дурсагдах болно.

Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсөд, найз нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.

Ум сайн амгалан болтугай.

МОНГОЛЫН ДААТГАГЧДЫН ХОЛБОО, ТҮҮНИЙ ГИШҮҮН БАЙГУУЛЛАГУУД

Холбооны гишүүн, байгууллагууд
Зохиогчийн эрх © 2014 www.mia.mn. Бүх эрхийг хуулиар хамгаалсан