ДААТГАЛЫН НЭР ТОМЪЁОНЫ ТАЙЛБАР ТОЛЬ

  • 1-year accounting: 1 жилийн нягтлан бодох бүртгэл

    Тайлант жилийн эцэст тухайн жилийн бизнесийн үйл ажиллагааг харуулсан нягтлан бодох бүртгэлийн суурь.

  • 3-year accounting: 3 жилийн нягтлан бодох бүртгэл

    3 жилийн бизнесийн үйл ажиллагааг харуулсан нягтлан бодох бүртгэлийн суурь.

  • 8ths method: 8 –тын арга

    1 жилийн хугацаатай даатгалын гэрээнүүд нь улирал бүрийн хувьд жигд тархалттай байгуулагдаж, гэрээний эрсдэл нь жилийн туршид жигд тархана гэсэн таамаглал дээр үндэслэн орлогод тооцоогүй хураамжийн нөөцийг тооцдог суурь. Жилийн эцэс дэх орлогод тооцоогүй хураамжийн нөөцийг 1-р улирлын хураамжийн орлогын 1/8, 2-р улирлын хураамжийн орлогын 3/8, 3-р улирлын хураамжийн орлогын 5/8, 4-р улирлын хураамжийн орлогын 7/8-н нийлбэрээр байгуулна.

  • 24ths method: 24–тийн арга

    1 жилийн хугацаатай даатгалын гэрээнүүд нь сар бүрийн хувьд жигд тархалттай байгуулагдаж, гэрээний эрсдэл нь жилийн туршид жигд тархана гэсэн таамаглал дээр үндэслэн орлогод тооцоогүй хураамжийн нөөцийг тооцдог суурь. Жишээлбэл: Жилийн эхний сард хийгдсэн хураамжийн орлогын 1/24 нь жилийн эцэс дэх орлогод тооцоогүй хураамжийн нөөцөд нэмж тооцогдоно

  • 365ths method: 365 –тын арга

    Гэрээний эрсдэл нь 365 хоногийн туршид жигд тархана гэсэн таамаглал дээр үндэслэн орлогод тооцоогүй хураамжийн нөөцийг тооцдог суурь. Жишээлбэл: 100 хоногийн өмнө байгуулагдсан гэрээний хувьд хураамжийн орлогын 265/365 нь орлогод тооцоогүй хураамж болно

  • Accident year: Ослын жил

    Даатгагчид мэдэгдсэн, эсхүл нөхөн төлбөр олгогдсон хугацаа, даатгалын хамгаалалт эхэлсэн жил зэргээс үл хамааран 12 сарын хугацаанд учирсан даатгалын тохиолдолтой холбоотой бүх нэхэмжлэлийг багцлан авч үзэхийг ослын жилээр багцлах гэнэ.