Бидний тухай
 
Эрхэм зорилго, хэтийн зорилго
 

ЭРХЭМ ЗОРИЛГО

Монголын улсын даатгалын зах зээлийн тогтвортой хөгжлийг хангахад даатгалын компаниудын оролцоог нэгтгэх, холбоогоор дамжуулан даатгагчдын болон олон нийтийн эрх ашгийг хамгаалах, даатгалын зах зээлийн өсөлт, хөгжлийг олон улсын түвшинд хүргэх, мэргэжлийн сургалт судалгааны туслалцааг үзүүлэхэд оршино.

ХЭТИЙН ЗОРИЛГО

Холбоо нь 2017 он гэхэд Даатгалын салбарын нийт хураамжийн хэмжээг Дотоодын нийт бүтээгдэхүүний 1%-д хүргэхэд даатгалын салбарын үндсэн оролцогчдын оролцоог хангаж, манлайлан ажиллана.

Холбоо нь эрхэм зорилго, хэтийн зорилгын хүрээнд дараах үйл ажиллагааг эрхлэн явуулна. Үүнд:

  • Даатгагч болон олон нийтийн эрх ашиг, сонирхлыг хамгаалах чиглэлээр даатгалын зах зээлийг тэлэх, энэ тухай асуудлаар холбогдох байгууллагад асуудлыг тавьж шийдвэрлүүлэх
  • Даатгалын салбарын эрх зүйн орчныг сайжруулах, холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам боловсруулах болон өөрчлөлт оруулахад төрийн захиргааны холбогдох байгууллагуудад санал хүргүүлэх, тэдэнтэй хамтран ажиллах
  • Гишүүн байгууллага болон даатгалын үйл ажиллагааны чиглэлээр ажиллаж буй төрийн болон хувийн аж ахуйн нэгж байгууллагууд, мэргэжлийн хүмүүст мэргэжил, арга зүйн удирдлага, зөвлөлгөө өгөх, мэдээллээр хангах
  • Гишүүн байгууллага болон даатгалын үйл ажиллагааны чиглэлээр ажиллаж буй төрийн болон хувийн аж ахуйн нэгж, байгууллагууд, даатгалын мэргэжлийн оролцогчдод даатгалын чиглэлээр сургалт, семинар зохион байгуулах, үүний дагуу сертификат, гэрчилгээ олгох
Холбооны гишүүн, байгууллагууд
Зохиогчийн эрх © 2014 www.mia.mn. Бүх эрхийг хуулиар хамгаалсан