Бидний тухай
 
Бидний тухай
 
Монголын Даатгагчдын Холбоо нь Монгол улсад даатгалын үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий даатгалын байгууллагууд, даатгалын чиглэлийн бусад төсөл хөтөлбөр, институтыг нэгтгэсэн, тэдний нийтлэг эрх ашгийн төлөө үйлчилдэг, бие даасан, ашгийн бус мэргэжлийн холбоо юм. Өнөөдрийн байдлаар Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй 1 давхар даатгал, 15 ердийн даатгал, 1 амьдралын даатгалын компани зэрэг 17 жинхэнэ гишүүн, 1 дэмжигч гишүүн /МИД төслийн нэгж/ зэрэг 17 байгууллагын гишүүнчлэлтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Тус холбоо нь 2004 онд байгуулагдсан цагаасаа хойш “Даатгалын тухай хууль”, "Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хууль", “Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хууль", Малын индексжүүлсэн даатгал" хууль, СЗХ-ын дүрэм журам зэрэг хууль, журмыг боловсруулах ажлын хэсэгт орж ажиллах, санал өгөх, Даатгалын төлөөлөгчийн эрх олгох сургалт, Даатгалын хохирлын үнэлгээний сургалт, салбарын ажилтнуудыг чадавхижуулах дотоод болон гадаад мэргэжлийн сургалт сургалтуудыг зохион байгуулах ажлуудаг хийж гүйцэтгэсээр ирсэн.

Холбооны өдөр тутмын үйл ажиллагааг Удирдах Зөвлөлөөс гаргасан тогтоол, шийдвэрийн дагуу Гүйцэтгэх захирлаар удирдуулсан ажлын алба явуулж байна.

Холбооны гишүүн, байгууллагууд
Зохиогчийн эрх © 2014 www.mia.mn. Бүх эрхийг хуулиар хамгаалсан